skip to main |
skip to sidebar
Green Economy буюу НОГООН ЭДИЙН ЗАСАГ
Өнөөгийн уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгийн эрчимшил, цөлжилт
болон байгалийн нөөцийн хомсдол зэрэг нь улс орны төдийгүй дэлхий
нийтээрээ анхаарал хандуулах асуудал болоод байгаа өнөө үед тогтвортой
хөгжлийн үндэс байж болох ногоон эдийн засгийг хөгжүүлэх талаар анхаарч,
урьдчилсан судалгааг дэлхийн улс орнууд хийж байгаа нь цагаа олсон
чухал зүйл болж байна. Хэдийгээр өнөөдөр ногоон эдийн засаг гэдэгийг
байгаль орчны хувьд ээлтэй, байгалийн нөөцийг зүй зохистой ашигласнаар
хүний нийгмийн тогтвортой амьжиргааны эх үүсвэр хэлбэр байх болно гэсэн
олон улсын ерөнхий томьёолол байгаа боловч эрс тэс уур амьсгалтай,
ирээдүйн хөгжлөө байгалийн баялагын ашиглалт дээр тулгуурласан
хандлагатайгаар гаргаад буй манай орны хувьд эдийн засгийн гол
салбаруудаа энэхүү ногоон эдийн засагт хэрхэн тохируулж шилжүүлэх арга
зам нь маш өргөн хэмжээний судалгаа, тооцоонд тулгуурлан байж гарч ирэх
зүйл байх талтай. Зөв үү?
No comments:
Post a Comment