Tuesday, December 4, 2012

Ногоон Хөгжил 2:
Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгийн эрчимшил, цөлжилт болон байгалийн нөөцийн хомсдол зэрэг нь улс орны төдийгүй дэлхий нийтээрээ анхаарал хандуулах асуудал болоод байгаа өнөө үед тогтвортой хөгжлийн үндэс байж болох ногоон эдийн засгийг хөгжүүлэх талаар анхаарч Ногоон хөжлийн үндэсний хөтөлбөрөө цаг алдалгүй боловсруулах хамгийн чухал байгаа билээ. Уг хөтөлбөрийг боловсру

улахдаа өнөөгийн хүрэн эдийн засгийн нөхцөл байдлыг бодитоор дүгнэх урьдчилсан судалгаа хийх нь ус агаар мэт хэрэгтэй байна. Хэдийгээр өнөөдөр ногоон эдийн засаг гэдэгийг байгаль орчны хувьд ээлтэй, байгалийн нөөцийг зүй зохистой ашигласнаар хүний нийгмийн тогтвортой амьжиргааны эх үүсвэр хэлбэр байх болно гэсэн олон улсын ерөнхий томьёолол байгаа боловч эрс тэс уур амьсгалтай, ирээдүйн хөгжлөө байгалийн баялагын ашиглалт дээр тулгуурласан хандлагатайгаар гаргаад буй манай орны хувьд эдийн засгийн гол салбаруудаа энэхүү ногоон эдийн засагт хэрхэн тохируулж шилжүүлэх арга зам нь маш өргөн хэмжээний судалгаа, тооцоонд тулгуурлан байж гарч ирэх зүйл байх талтай. Ийм утгаараа, эдийн засгийн голлох салбарууд болох уул уурхай, бэлчээрийн мал аж ахуй, газар тариалан болон дэд бүтцийн хөгжлийн ирээдүйг ногоон эдийн засаг, тогтвортой хөгжлийн зарчим, үзэл баримтлалтай уялдуулан боловсронгуй болгох талаар бодлого, стратегийн санал, зөвлөмжийг боловсруулан үүнд хэрэгцээтэй хөрөнгө санхүү, хүний нөөцийн тооцоо судалгааг гаргах нь дагнасан нэг чиглэлийн төрийн бодлогын судалгаа, үйл ажиллагаа явуулдаг яам болон байгууллага, эрдэмтэн судлаачдын хувьд хийж гүйцэтгэх боломж муутай, өрөөсгөл байж болох талтай учраас Засгийн газар-судалгааны хүрээлэн-хувийн хэвшилийн хамтын ажиллагаа маш чухал юм. Иймд МУИС-ийн Тогтвортой Хөгжлийн Хүрээлэн болон Цэвэр Хөгжлийн Төв ТББ хамтран, шинжлэх ухааны чиглэл бүрийн улмаар тухайн чиглэлдээ ногоон эдийн засгийг хөгжүүлэх талаар тодорхой судалгаа хийж, амьдралд хэрэгжүүлэхээр ажиллаж буй эрдэмтэд, судлаачдаас бүрдсэн "Ногоон Хөгжил" зөвлөх багийг байгуулан ажиллаж Монгол орон Ногоон эдийн засагт хэрхэн шилжиж болох судалгааг амжилттай хийж дуусаад байна.

No comments:

Post a Comment