Tuesday, December 4, 2012

Ногоон Хөгжил 2:
Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгийн эрчимшил, цөлжилт болон байгалийн нөөцийн хомсдол зэрэг нь улс орны төдийгүй дэлхий нийтээрээ анхаарал хандуулах асуудал болоод байгаа өнөө үед тогтвортой хөгжлийн үндэс байж болох ногоон эдийн засгийг хөгжүүлэх талаар анхаарч Ногоон хөжлийн үндэсний хөтөлбөрөө цаг алдалгүй боловсруулах хамгийн чухал байгаа билээ. Уг хөтөлбөрийг боловсру

улахдаа өнөөгийн хүрэн эдийн засгийн нөхцөл байдлыг бодитоор дүгнэх урьдчилсан судалгаа хийх нь ус агаар мэт хэрэгтэй байна. Хэдийгээр өнөөдөр ногоон эдийн засаг гэдэгийг байгаль орчны хувьд ээлтэй, байгалийн нөөцийг зүй зохистой ашигласнаар хүний нийгмийн тогтвортой амьжиргааны эх үүсвэр хэлбэр байх болно гэсэн олон улсын ерөнхий томьёолол байгаа боловч эрс тэс уур амьсгалтай, ирээдүйн хөгжлөө байгалийн баялагын ашиглалт дээр тулгуурласан хандлагатайгаар гаргаад буй манай орны хувьд эдийн засгийн гол салбаруудаа энэхүү ногоон эдийн засагт хэрхэн тохируулж шилжүүлэх арга зам нь маш өргөн хэмжээний судалгаа, тооцоонд тулгуурлан байж гарч ирэх зүйл байх талтай. Ийм утгаараа, эдийн засгийн голлох салбарууд болох уул уурхай, бэлчээрийн мал аж ахуй, газар тариалан болон дэд бүтцийн хөгжлийн ирээдүйг ногоон эдийн засаг, тогтвортой хөгжлийн зарчим, үзэл баримтлалтай уялдуулан боловсронгуй болгох талаар бодлого, стратегийн санал, зөвлөмжийг боловсруулан үүнд хэрэгцээтэй хөрөнгө санхүү, хүний нөөцийн тооцоо судалгааг гаргах нь дагнасан нэг чиглэлийн төрийн бодлогын судалгаа, үйл ажиллагаа явуулдаг яам болон байгууллага, эрдэмтэн судлаачдын хувьд хийж гүйцэтгэх боломж муутай, өрөөсгөл байж болох талтай учраас Засгийн газар-судалгааны хүрээлэн-хувийн хэвшилийн хамтын ажиллагаа маш чухал юм. Иймд МУИС-ийн Тогтвортой Хөгжлийн Хүрээлэн болон Цэвэр Хөгжлийн Төв ТББ хамтран, шинжлэх ухааны чиглэл бүрийн улмаар тухайн чиглэлдээ ногоон эдийн засгийг хөгжүүлэх талаар тодорхой судалгаа хийж, амьдралд хэрэгжүүлэхээр ажиллаж буй эрдэмтэд, судлаачдаас бүрдсэн "Ногоон Хөгжил" зөвлөх багийг байгуулан ажиллаж Монгол орон Ногоон эдийн засагт хэрхэн шилжиж болох судалгааг амжилттай хийж дуусаад байна.

Tuesday, November 13, 2012

Ногоон Хөгжил



Шинжлэх ухаан, техник технологи нь хүн төрөлхтний амьдралд асар ихээр нөлөөлж байгаа эрин үед бид амьдарч байна. Хүний олон талт үйл ажиллагаанаас болж дэлхийн газрын гадаргуугын 30-50%-н өөрчлөлтөнд ороод байгаа бөгөөд энэхүү өөрчлөлт нь биологийн олон янз байдалд ихээхэн хэмжээний нөлөөллийг үзүүлж байгаагаас гадна экологийн тэнцвэрийг алдагдуулах хэмжээнд хүрээд байна. Бидний оршин буй Ази тив нь дэлхийн бусад тивүүдтэй харьцуулахад эдийн засаг, хүн ам хурдацтай өсөн нэмэгдэж, нөгөө талаар суурьшмал амьдрал өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бүс нутаг юм. Дэлхий дахинд болон Ази тивд өрнөж буй энэхүү эдийн засгийн болон байгалийн нөөцийн хэрэгцээ шаардлага, чиг хандлага нь Монгол оронд мөн адилхан ажиглагдаж байгаа нь сүүлийн жилүүдийн эдийн засаг, нийгэм, байгаль орчны талаарх статистик мэдээнээс харагдаж байна. Уул уурхайн салбар дээр түшиглэсэн Монгол улсын эдийн засаг болон аж үйлдвэржилт нь эрчимтэй өсөхийн хэрээр хоол хүнс, эрчим хүч, болон байгалын сэргээгдэх, үл сэргээгдэх нөөцийн ашиглалт асар ихээр нэмэгдэж, үүний зэрэгцээ байгалийн нөөцийн хомсдол бий болох, биологийн төрөл зүйл устах зэрэг асуудал гарч эхэлж байгаа нь Монгол улсын байгаль орчны дориотлын асуудал биш улмаар Монгол улсын тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл гэдэг нь илэрхий мэдрэгдэх боллоо.
Монгол Улсын эдийн засгийн огцом өсөлт нь уул уурхайн салбараас ихээхэн хамаарч улмаар байгаль орчин, экологийн асуудал хурцаар тавигдаж байгаа өнөө үед ногоон эдийн засаг болон ногоон хөгжлийн судалгааг шинжлэх ухааны өндөр түвшинд хийснээрээ өнгөрсөн хөгжлийн замаа эргэн нэг харах, цаашид орчин үеийн шинжлэх ухаан, технологи, инновацийн ололт амжилтад тулгуурласан нийгэм-эдийн засаг-байгаль орчин гэсэн гурван талт шүтэлцээг судалж, төр засгийн болон бүс нутгийн хөгжлийн бодлоготой нягт уялдуулан, улмаар дэлхийн нийтийн тогтвортой хөгжлийн чиг хандлагатай нийцүүлэн, Монгол улсын дунд болон урт хугацааны хөгжлийн суурь тулгамдсан асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зөв тодорхойлон гарган Монгол улсын тогтвортой хөгжлийн чиг хандлага, ногоон хөгжлийн үзэл баримтлалыг шинээр тодорхойлоход томоохон боломжийг бидэнд олгож байгаа нь ихээхэн ач холбогдолтой юм.
            Монгол Улсын тогтвортой хөгжлийн стратеги бодлого, ногоон хөгжлийг хэрэгжүүлэх цогц арга замыг төлөвшүүлэх, бэхжүүлэхэд төр засгийн байгуулага болон эрдэмтэн мэргэдийн хоорондын нягт хамтын ажиллагаа ихээхэн түлхэц үзүүлэх бөгөөд Монгол Улсын хөгжлийн бодлогын цогц асуудлуудыг шийдвэрлэх, үндэсний мэдлэгийн тогтолцоог зөв удирдан чиглүүлэх их үйлсдээ улам өндөр амжилт гаргана гэдэгт бид итгэл төгс байна.


"Хүрэн эдийн засаг"-аас "Ногоон эдийн засаг" руу хамтдаа

Wednesday, October 10, 2012

“Тогтвортой хөгжлийн чиг хандлага, хэрэгжүүлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал



МУИС байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд зохиогдож байгаа “Тогтвортой хөгжлийн чиг хандлага, хэрэгжүүлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг саяхан Төрийн ордонд хийгээд байна. Энэхүү олон улсын хурлыг МУИС-н дэргэдэх Тогтвортой Хөгжлийн Хүрээлэн санаачлан Азийн хөгжлийн банк санхүүжилттэйгээр маш өндөр түвшинд зохион байгууллаа. 
Мөн тус хурлаар дараах дөрвөн сэдвээр
1.      Тогтвортой хөгжил дэхь дээд боловсролын үүрэг.
2.      Ази-Номхон далайн бүс нутгийн ирээдүйн тогвортой хөгжил.
3.      Инноваци тогтвортой хөгжлийг жолоодож чадах уу?
4.      Тогтвортой хөгжил дэхь ногоон эдийн засаг.
салбар хуралдааныг хийж гадаад болон дотоодын эрдэмтэд хоорондоо санал бодлоо солилцлоо.
Тус хуралд таван тивээс олон орны тэргүүлэх их сургуулиуд, олон улсын байгууллага, нийгэм-эдийн засгийн зүтгэлтэн, бизнесмен, дэлхийд нэрд гарсан 50 гаруй эрдэмтэд уригдан ирж оролцсон явдал нь тус хурлын олон улсын түвшин дэхь цар хүрээг улам нэмэгдүүлж өглөө. Мөн Монгол Улсын Засгийн Газар, төрийн яам агентлагууд, их сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагууд, хувийн болон олон нийтийн байгууллагуудаас 700 гаруй зочид төлөөлөгчид уригдан ирж оролцсон билээ.
Энэхүү олон улсын хурлын гол ач холбогдол нь Монгол Улсын эдийн засгийн өсөлт нь уул уурхайн салбараас хэт хамаарсан улмаар экосистемын үйлчилгээг доройтуулж байгаа хөгжлийн замаа эргэн нэг харж дүгнэх, цаашид бүс нутгийн болон дэлхийн нийтийн даяаршлалтай уялдуулан Монгол улсын нийгмийн тогтвортой хөгжлийн хандлага, үзэл баримтлалыг шинээр тодорхойлоход томоохон боломжийг бидэнд олгоход оршиж байлаа.

Тус хурлын үерээр өнөөдөр Монгол улсад орчин үеийн шинжлэх ухаан, технологи, инновацийн ололт амжилтад тулгуурласан нийгэм-эдийн засаг-байгаль орчин гэсэн гурван талт шүтэлцээг судлаж, төр засгийн болон бүс нутгийн хөгжлийн бодлоготой нягт уялдуулан, улмаар дэлхийн нийтийн тогтвортой хөгжлийн чиг хандлагатай нийцүүлэн, Монгол улсын дунд болон урт хугацааны хөгжлийн суурь тулгамдсан асуудлуудыг судалгааны үндэслэлтэйгээр зөв тодорхойлон гаргах нь зайлшгүй хийх ёстой асуудлуудын нэг болсон байна гэдэг нь харагдаж байлаа.
Иймд, Монгол Улсын тогтвортой хөгжлийн стратеги бодлого, хэрэгжүүлэх цогц арга замыг төлөвшүүлэх, монгол хүний мэдлэгт суурилсан оюуны дээдлэн хөгжүүлэхэд их сургуулиуд тэргүүн эгнээнд байж, өөрийн эрхэм зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэх их үйлсдээ улам өндөр амжилт гарган ажиллах нь их чухал байна.

Friday, July 27, 2012

Green Economy буюу НОГООН ЭДИЙН ЗАСАГ



Өнөөгийн уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгийн эрчимшил, цөлжилт болон байгалийн нөөцийн хомсдол зэрэг нь улс орны төдийгүй дэлхий нийтээрээ анхаарал хандуулах асуудал болоод байгаа өнөө үед тогтвортой хөгжлийн үндэс байж болох ногоон эдийн засгийг хөгжүүлэх талаар анхаарч, урьдчилсан судалгааг дэлхийн улс орнууд хийж байгаа нь цагаа олсон чухал зүйл болж байна. Хэдийгээр өнөөдөр ногоон эдийн засаг гэдэгийг байгаль орчны хувьд ээлтэй, байгалийн нөөцийг зүй зохистой ашигласнаар хүний нийгмийн тогтвортой амьжиргааны эх үүсвэр хэлбэр байх болно гэсэн олон улсын ерөнхий томьёолол байгаа боловч эрс тэс уур амьсгалтай, ирээдүйн хөгжлөө байгалийн баялагын ашиглалт дээр тулгуурласан хандлагатайгаар гаргаад буй манай орны хувьд эдийн засгийн гол салбаруудаа энэхүү ногоон эдийн засагт хэрхэн тохируулж шилжүүлэх арга зам нь маш өргөн хэмжээний судалгаа, тооцоонд тулгуурлан байж гарч ирэх зүйл байх талтай. Зөв үү?

Tuesday, April 3, 2012

Тогтвортой хөгжил Монголын маань ирээдүй




“Sustainable development” буюу "Тогтвортой хөгжил" гэсэн ойлголт чухам юу вэ?

Рио де Жанейро хотноо 1992 онд "Хөгжил ба орчин" сэдвээр хуралдсан НҮБ-ийн чуулганаас дэлхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох улмаар улс орон бүрийн хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлж "Байгаль орчин, эдийн засаг, нийгмийн асуудлыг хэрхэн яаж зөв зохицтой хослуулан хөгжүүлэх асуудлыг дэлхийн нийтийн хэмжээнд асуудал болгон тавьсанаар "Тогтвортой хөгжил" гэсэн ойлголт дэлхий нийтээр түгэн дэлгэрсэн гэхэд болно. Маш энгийнээр тайлбарлавал Дэлхийн улс орнуудад XXI зуунд хэрхэн хөгжих вэ" гэдэг нь асуудлын гол цөм гэж ойлгож болно. Тэгвэл яагаад дэлхий нийт үүнд анхаарал ихээхээр хандуулах болов гэсэн логикын асуулт урган гарч ирэх буй за. Хариулт бол мэдээж маш энгийн, нэг үгээр хэлбэл: Дэлхийн улс орнууд хөгжилийн явцад эдийн засгийн хөгжлөө гол зорилго болгож нөгөө нийгэм болон байгаль орчин экологийн талаа хэт умартсаны хар гай гэж ойлгож болно. Үүнээс болж байгаль орчин, экологийн хор хохирол нь удаан хугацаанд хуримтлагдаж, заримдаа тэр нь үл нөхөн сэргээгдэх асуудал болж, эдийн засгийн хөгжлийн явцад олж хуримтлуулсан үр ашгаасаа илүүтэйгээр эрсдэл хохирол нь давамгайлах зүй тогтол ажилглагдаж ирсэн. Тэгвэл цаашид бид юуг анхаарах хэрэгтэй вэ??? Хариулт мөн л маш энгийн..... тэр нь СУПЕР ЭДИЙН ЗАСАГТАЙ БАЙЯ ГЭВЭЛ БАЙГАЛЬ ОРЧИН БОЛОН НИЙГМЭЭ САЙН СУДАЛ!!!!!!!!!

Tuesday, January 24, 2012

Уул уурхай. Sustainable development of the Mining

Уул уурхайн тогтвортой хөгжлийн талаар тавьсан илтгэл.